“Ланд-200 автомашин хямд худалдана“ гэж бусдаас 330 сая төгрөг залилжээ

2024 оны 11 сарын 18

Arslan.mn

"Иргэн М нь өөрийгөө төрийн байгууллагад ажилладаг, актлагдсан Тоёота ланд маркийн автомашиныг 60 сая төгрөгөөр гаргаж өгнө хэмээн бусдыг залилсан" гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад иргэн Э нь өөрийн Хаан банкны данснаас Чингэлтэй дүүрэгт оршин суух хаягтай эрхэлсэн тодорхой ажилгүй иргэн М-ийн дансанд 330 сая төгрөг шилжүүлж, залилуулсан байна. 

Тус хэрэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн газраас холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа аж. Иймд та бүхэн баталгаагүй зар мэдээлэлд итгэн, гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлж, сэрэмжтэй байхыг Цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660178
0 эможи

keyboard_arrow_up