Ц.АМАРСАНАА: 15,000 айл, өрхийг найдвартай, төвлөрсөн “дулааны хангамжид“ холбох төсөл ашиглалтад орлоо

2024 оны 11 сарын 14

Arslan.mn

Өнөөдөр "Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төсөл"-ийн хэрэгжилт, бүтээн байгуулалтыг танилцуулах арга хэмжээ боллоо. 

Тус үйл ажиллагаанд Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Баясгалан, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ий Гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа, Европын сэргээн босголт, хөгжлийн банкны суурин төлөөлөгч Hannes A.Takask, Европын холбооноос Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Н.Е.Ina Marciulionyte болон төсөл гүйцэтгэгч компаний төлөөлөл, бусад албаныхан оролцлоо. 

Arslan.mn

Энэ үеэр Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-ий Гүйцэтгэх захирал Ц.Амарсанаа хэлсэн үгэндээ "Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төслийн хүрээнд Баянгол дүүрэгт 1,3 км, Баянзүрх дүүрэгт 1,5 км хуучирч муудсан, гэмтэл саатал ихээр гардаг төв шугамуудыг өргөтгөн, дулааны шугамыг шинээр барьж ашиглалтад орууллаа. Улаанбаатар хотын дулаан хангамжийн системийн найдвартай байдлыг сайжруулж, хүчин чадлыг нэмэгдүүлэх зорилготой тус төсөл нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны 10 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл, Европын холбооны 5 сая ам.долларын буцалтгүй тусламж, Австри, Япон Улсын Засгийн газрын 1,6 сая ам.долларын техник туслалцааны санхүүжилтээр хэрэгжиж байна. 

Эдгээр дулааны шугамуудыг ашиглалтад оруулснаар 12 давхар 1 орцтой 150-200 ширхэг орон сууцны барилга буюу 15,000 айл, өрхийг найдвартай, төвлөрсөн дулааны хангамжид холбох боломжтой болсон.

Тус дулааны шугамыг Улаанбаатар хотын шинэ төлөвлөлтийн бүсүүдрүү татсанаар агаарын бохирдлыг бууруулах боломжтой болно." гэдгийг энэ үеэр онцоллоо. 

Arslan.mn

"Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төсөл" нь Европын сэргээн босголт, хөгжлийн банк, Европын холбооноос Монгол Улсын эрчим хүчний салбарт хийсэн бодит хөрөнгө оруулалт гэдгийг Эрчим хүчний яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Баясгалан энэ үеэр дурдаж байлаа. 

Arslan.mn

Уг төслийн хүрээнд 2021-2022 онд Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт 3,3 км, Баянзүрх дүүрэгт 0,5 км дулааны шугам сүлжээг шинэчилж, Их тойруу орчмын дулааныг хангадаг даралт өргөх насос станцыг өргөтгөжээ. 

Цаашид Толгойт орчмын гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүсийг хангах дулааны шугам шинээр байгуулах, ухаалаг тоолуур нэвтрүүлэх, компаний чадавхийг сайжруулах ажлууд хийгдэх аж. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

ФОТО

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660149
1 эможи

keyboard_arrow_up