“Артист“ Bella буюу Б.Алтанзулыг цагдаагийн байгууллагаас ЭРЭН ХАЙЖ эхэлжээ
2024 оны 11 сарын 14
Артист "Bella" буюу Б.Алтанзулыг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс эрэн хайж эхэлжээ.
Эмэгтэйчүүдэд онлайнаар нүүр будах сургалт явуулдаг бөгөөд сүүлийн саруудад сургалтад суух төлбөрөө төлчхөөд үйлчилгээгээ авч чадахгүй байгаа талаар олон нийтийн сүлжээнд нийтлэгдээд байна.
Албан бус эх сурвалжийн мэдээлснээр, Солонгос гаргах нэрээр олон хүнээс мөнгө завшсан байж болзошгүй байгаа аж.
Мөн онлайн сургалт хийнэ гэж олон эмэгтэйчүүд мөнгөө алдсан гэж цагдаагийн байгууллагууд хандсан бололтой.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
660132
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс