ШУУРХАЙ: 2606 иргэнээс 45 тэрбумаар хохироосон “Бэлтэс мөрөн” ХХК-ийн удирдлагуудад ЯЛ ОНООЛОО

2024 оны 11 сарын 14

Arslan.mn

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн, “Бэлтэс мөрөн” ХХК-д холбогдох хэргийн шүүх хуралдаан 2024 оны арваннэгдүгээр сарын 05-наас 13-ны өдрүүдэд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэж, шийдвэрлэжээ.

Тодруулбал, “Бэлтэс мөрөн” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Г, гүйцэтгэх захирал Г.Н нарын есөн иргэн бүлэглэн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт иргэдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх нэрийдлээр хамтран ажиллах гэрээ байгуулж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар 2606 иргэнээс 45.270.137.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж залилсан, мөнгө угаасан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, Хөвсгөл аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тус хэргийг хянан хэлэлцээд Г.Н, С.Г нарын есөн хүнийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 3.1 /Залилах/, 18.6 дугаар зүйлийн 1, 2.1, 2.2 /Мөнгө угаах/-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.

Шүүх шүүгдэгч нарт оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг зөвлөлдөхөөр 2024 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдрийн 15.00 цаг хүртэл засварласан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660131
0 эможи

keyboard_arrow_up