Орлогоо тайлбарлаж чадаагүй 27 албан тушаалтан шалгуулж байна

2024 оны 11 сарын 13

Arslan.mn

Авлигатай тэмцэх газар /АТГ/-т өнөөдрийн байдлаар төрийн албаны эрх бүхий 27 албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийн орлого, хөрөнгийг хууль ёсны дагуу бий болгосныг үндэслэлтэй тайлбарлаж чадаагүйгээсээ болж шалгуулж байгаа аж. Тэднийг тус газрын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж буй юм байна. Энэ тухай Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн ахлах ажилтан, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх мэдэгдээд байна.

Жил бүр АТГ нь албан тушаалтны Хөрөнгө орлогын мэдүүлэг/ХОМ/ авдаг. Ингэхдээ хөрөнгө орлогыг нь он, оноор харьцуулан хянан шалгадаг. Мөн иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлын мөрөөр нарийвчлан  шалгадаг. 2024 он гарсаар эхний арван  сарын байдлаар 280 гаруй албан тушаалтны ХОМ-ийг нарийвчлан хянан шалгаснаас иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр 20 орчим хувийг, үлдсэн хувийг нь төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд хянан шалгажээ.

Шалгалтаар зөрчил гаргасан, орлого хөрөнгөө худал мэдүүлсэн нийт 46 албан тушаалтанд сануулах, цалин бууруулах, албан тушаал бууруулах, нийтийн албанаас халах хүртэлх арга хэмжээг тооцуулсан байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
660104
0 эможи

keyboard_arrow_up