У.Баатар: Геологийн төв лабораторийн нүхэн гарцын газар чөлөөлөлтийн трасст өөрчлөлт орсон
Улаанбаатар хотын хэмжээнд төмөр зам доогуур нүхэн гарц байгуулахаар болж, үүний нэг Таван шарын нүхэн гарцын авто замын хөдөлгөөнийг нээсэн. Хуучин хоёр замыг шинэчлэх ажил одоо хийгдэнэ.
Харин Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын нүхэн гарцын ажлыг арваннэгдүгээр сард дуусгахаар төлөвлөж байгааг "Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгж"-ийн захирал У.Баатар хэллээ.
Тэрбээр "Геологийн төв лабораторийн нүхэн гарцын газар чөлөөлөлтийн трасст өөрчлөлт орж батлагдсан. Шинэ трассын дагуу ажил хийгдэнэ.
Хамгийн гол асуудал нь 27 ААН-тэй газар чөлөөлөлтийг тохирох. Үүнд цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж байна. Шугам сүлжээний төлөвлөсөн болон төлөвлөөгүй ажлууд саад болж байна" хэмээн тулгарч буй бэрхшээлийг дурдав.