“Монекс Финанс“ ББСБ нь ямар ч тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байгааг Д.Баярсайхан дарга нуун дарагдуулжээ

2024 оны 10 сарын 31

Arslan.mn

Монгол Улсад Санхүүгийн Зохицуулах хорооны чиг үүрэг маш чухал нөлөөтэй. Үүнийгээ дагаад тэдний ашиг сонирхлын эрх ашиг хязгаараа давж, "хаан" мэт аашлах болсон. Гэтэл ядарсан иргэдээсээ Банк Бус Санхүүгийн Байгууллагууд нь өндөр зээлийн хүүтэй мөнгө хүүлэхэд нь Санхүүгийн Зохицуулах хорооны нөлөөлөл маш их байдаг талаар бид хүргэж байна. 

Тодруулбал, Бичил Глобус ББСБ-ын охин компани болох Монекс Финанс ХХК нь Казакстаны хөрөнгө оруулалттайгаар 2019 оны нэгдүгээр сарын 11-нд үүсгэн байгуулагдаж байсан. Одоо барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлдэг.

Гэвч хамгийн ноцтой нь  Монекс Финанс ББСБ нь барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулахдаа ББСБ-ын ямар ч тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулдаг нь ил болжээ. Санхүүгийн зохицуулах хорооноос гаргасан хууль тогтоомжийг илтэд зөрчиж, өнөөдрийг хүртэл ямар ч саадгүй үйл ажиллагаа явуулахад нь СЗХ-ны нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэг байсан хэмээн албан бус эх сурвалж мэдээллэж байна. 

Өөрөөр хэлбэл Санхүүгийн Зохицуулах Хороо ББСБ-тай хамтран хуулийн цоорхой ашиглан, нууц далд хэлбэрээр мөнгө хүүлэх үйл ажиллагаа явуулж байсан хэмээн хардагдаж байна. Тухайн Монекс Финанс ББСБ-ын хувьд хамгийн өндөр хүү болох нэг сарын 10-30 хүртэлх хувийн хүүтэй мөнгө зээлдүүлдэг хэмээн зээлдэгч нар нь хэлэв. Жирийн ББСБ-аас 10 дахин өндөр хүүтэй гэж хэлж болно. Гэтэл өнөөдрийг хүртэлх хугацаанд Санхүүгийн Зохицуулах хорооны удирдлагууд чихнийхээ хажуугаар өнгөрөөж, хяналт тавихаас зугтаж ирсэн нь хачирхалтай байна. 

Дашрамд сонирхуулахад, Бичил Глобус ББСБ-ын гүйцэтгэх захирал С.Отгонбат нь орон нутгийн сонгуулиар ХҮН намаас нэр дэвшиж байсан. Түүний хувьд Санхүүгийн Зохицуулах хорооны Д.Баярсайхантай маш ойр, найз нөхдийн харилцаатай нэгэн. Энэ ч утгаараа түүний санхүүгийн бизнес болох мөнгө хүүлэх, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ нь маш амжилттай яваа, хуулиас гадуур ямар ч хяналтгүй явдаг гэж хэлж болно. 

С.Отгонбатын арга барил нь зээлдэгч нараа зээлээ төлөхгүй тохиолдолд зээлийн хар жагсаалтад оруулна хэмээн дарамталж өрөө төлүүлдэгээрээ алдартай нэгэн. Энэ мэтчилэн ББСБ-уудад хяналт тавих нь битгий хэл хамт нэг баг болон ажиллаж буй СЗХ-ын дарга Д.Баярсайханы олон асуудлууд шийдвэр гаргах түвшинд ил болж, түүнийг хариуцлага хүлээж ажлаа өг хэмээн сануулга өгөөд байгаа талаар мэдээлэл байна. 

СЗХ-ны дарга Д.Баярсайханы хувьд 2004 онд Боловсролын Зээлийн сангаар Индианагийн их сургуульд сурч, өөрийн хүү Б.Нямрагчаагаа мөн л Боловсролын Зээлийн Сангийн 138,000 ам доллараар Висконсин их сургуульд сургасан байдаг. 

Санхүүгийн Зохицуулах Хорооноос ББСБ-ын энэ төрлийн хууль бус үйл ажиллагааг хянах тал дээр маш сул ажиллаж хангалтгүй байгаа нь энэ мэт энгийн үйлдлээс харагдаж байна. 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659893
1 эможи

Зочин
2024-11-02 21:17
Өөрөө хамтарч эсвэл хувь хүртэж байсан байхаа
Зочин
2024-11-01 09:12
ПЭЭЭ ХАМАГ МӨНГИЙГ МИНЬ АВЧИХСАН БАЙНА ШҮҮ ДЭЭ ЭНЭ ББСБ
keyboard_arrow_up