Он гарсаар зам тээврийн ослоор 83 хүний амь хохирч, 1445 хүн гэмтсэн байна

2024 оны 10 сарын 29

Архивын зураг ашиглав

Энэ оны эхний есдүгээр сарын байдлаар 21,485 зам тээврийн осол бүртгэгдсэнээс явган зорчигч холбогдсон 1525 осол бүртгэгдэж улмаар 83 хүний амь хохирч, 1445 хүн гэмтсэн байна.

Мөн унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцож зам тээврийн осолд өртсөн тохиолдол 172 бүртгэгдэж 2 хүний амь хохирч, 170 хүн гэмтсэн байна.

Иймд тус албанаас явган зорчигчдыг зам тээврийн осолд өртөж хохирохоос урьдчилан сэргийлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцогчдыг зөв үйлдэлд уриалах зорилгоор “Ногоон гэрэл цагаан шугам” нөлөөллийн арга хэмжээг 2024 оны 10-р сарын 21-ээс 11 дүгээр сарын 22-ний хооронд зохион байгуулж байна.

Арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, ерөнхий боловсролын сургуулиуд, багш эцэг эх, асран хамгаалагчид та бүхнийг хамтран оролцохыг уриалж байна. Явган зорчигч ч та ч бас замын хөдөлгөөнд оролцогч юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
659840
1 эможи

keyboard_arrow_up