ТОДРУУЛГА: Хүүхэд цэцэрлэг дээрээ нас барсан хэргийг шалгаж байна

2024 оны 10 сарын 29

Arslan.mn

Сонгинохайрхан дүүргийн 22-р хороонд байрлах гэр цэцэрлэгт ой гарантай хүүхэд нас барсан харамсалтай хэрэг өчигдөр гарсан. 

Хэргийн газарт цагдаагийн алба хаагчид үзлэг хийсэн бөгөөд урьдчилсан байдлаар хүүхэд нас бараад удсан гэдэг мэдээлэл байна.

Харин цагдаагийн байгууллагаас “Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд 2024.10.28-ны өдөр 16:03 цагт “Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах цэцэрлэгт 1 нас 2 сартай, эрэгтэй хүүхэд нас барсан”  гэх дуудлага, мэдээлэл ирүүлсний дагуу Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна” гэдэг мэдээллийг өглөө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
659834
1 эможи

keyboard_arrow_up