Барилгын инженерээр ажиллаж байхдаа гэрээний дүнг нэмэгдүүлж 57 сая төгрөг шилжүүлэн авчээ

2024 оны 10 сарын 28

Arslan.mn

Прокурорын байгууллага 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 25-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42466, мөрдөн байцаалтын 3192 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 201 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал,  “М” компанийн барилгын инженерээр ажиллаж байсан Э.З нь хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглаж, барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах ажил гүйцэтгэх гэрээний үнийн дүнгийн саналыг нэмэгдүүлэн, гэрээ байгуулсан компаниас 57.7 сая төгрөгийг шилжүүлэн авсан хэрэгт Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлийн 1 /Хуулийн этгээдийн эрх мэдлийг урвуулан ашиглах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
659818
1 эможи

keyboard_arrow_up