Мөрийтэй тоглоом зохион байгуулж, гэмт хэрэг үйлдэж олсон орлогоор үл хөдлөх худалдан авчээ

2024 оны 10 сарын 28

Arslan.mn

Прокурорын байгууллага 2024 оны 10 дугаар сарын 21-нээс 25-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42466, мөрдөн байцаалтын 3192 хэрэгт хяналт тавьж, эрүүгийн 201 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал, ашиг олох зорилгоор мэдээллийн технологи ашиглан, үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом /покер/ зохион байгуулж, нийт 802.7 сая төгрөгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэдгийг мэдсээр байж хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө худалдан авсан А.Д нарын 8 хүнд холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 20.17 дугаар зүйлийн 1 /Мөрийтэй тоглоом зохион байгуулах/, Эрүүгийн хуулийн 18.6 дугаар зүйлийн 1 /Мөнгө угаах /-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659817
0 эможи

keyboard_arrow_up