ШУУРХАЙ: Ял, авлигын хэргээс байнга мултардаг Ж.Пунцагт 12 сая төгрөгөөр торгох ЯЛ ОНООЛОО
2022 оны нэгдүгээр сард УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дарга Ж.Пунцагийг АТГ-аас саатуулж, мөрдөн шалгах үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. Улмаар тус хэрэгт Ж.Пунцаг, З.Үнэнбат нарын хэрэг хоёр жилийн дараа шүүхийн шатанд шийдэгдэхгүй явсан.
Тэгвэл өнөөдөр түүнийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүх хурал болж шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ танилцуулжээ.
Тодруулбал, Шүүх бүрэлдэхүүн Ж.Пунцагт нийтийн албанд ажиллах эрхийг 5 жилээр хасч, 12 сая төгрөгийн торгуул, З.Үнэнбат нийтийн албанд ажиллах эрхийг 3 жилээр хасч, 4 сая төгрөгийн торгуул оногдуулжээ.
Эргэн сануулахад, Ж.Пунцаг нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шилжүүлж байсан