Нийслэлийн өдрийн барилдаанд улсын начин Ч.Батчулуун түрүүллээ

2024 оны 10 сарын 28

Arslan.mn

Нийслэл Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан барилдаанд улсын аварга П.Бүрэнтөгс, улсын арслан Ц.Бямба-Отгон, Р.Пүрэвдагва, улсын гарди Ө.Бат-Орших, улсын заан М.Лхагвагэрэл, Б.Серик, С.Сүхбат тэргүүтэй 240 бөх барилдлаа.

Энэ барилдаанд Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат улсын өсөх идэр начин Чинчулууны Батчулуун түрүүлж, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын бөх улсын начин Бямбадоржийн Түвшинтөгс үзүүрлэлээ.

Харин их шөвөгт Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан, Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр нар шалгарлаа.

Дунд шөвөгт улсын арслан Р.Пүрэвдагва, аймгийн хурц арслан Д.Алтанцоож, аймгийн арслан Ч.Алтангэрэл, аймгийн заан Ч.Даш нар үлдэв.

Сонирхуулахад тус барилдааны түрүү бөх 10 сая төгрөг, үзүүр бөх найман сая, их шөвөгт үлдсэн бөхчүүд гурван сая, дунд шөвөгт шалгарвал нэг сая төгрөгийн шагнал авсан аж.

 

Эх сурвалж: Монголын үндэсний бөхийн холбоо

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659799
0 эможи

keyboard_arrow_up