ШШЕГ-ыг Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ
2024 оны 10 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 149 дүгээр зарлигаар Шүүх Шинжилгээний байгууллагыг “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-гоор шагналаа.
Зарлигийн дагуу Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Нарийн бичгийн дарга А.Бямбажаргал Шүүх Шинжилгээний байгууллагын хамт олонд өчигдөр буюу 10 сарын 24-ний өдөр шагналыг гардуулан өглөө.
Шүүх Шинжилгээний байгууллагыг нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүндтэй бөгөөд ариун үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласныг ийнхүү үнэлж шагнажээ.
Цэргийн гавьяаны улаан тугийн одонт Шүүх шинжилгээний байгууллагын алба хаагчдад түүхт 80 жилийн ойн мэндийг хүргэе!
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659792
1 эможи
Зочин
2024-10-27 21:09
улаан туг мугаа одоо болиоч ээ соц нийгмээсээ салаач ээ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс