“Нарны хороолол“-ыг “Нарны зам“-тай холбох явган хүний гүүрийг 1.5 тэрбумаар барина

2024 оны 10 сарын 25

Arslan.mn

"Нарны хороолол"-оос "Нарны зам" руу төмөр зам дээгүүр гарсан гүүрэн гарц барих тухай өнгөрөгч онд Хотын дарга болон тус дүүргийн удирдлагууд ярьж эхэлсэн байдаг.

Ингэхдээ тухайн гарц хийгдсэнээр "Нарны хороолол"-д байгаа 5,200 өрхийн 20,000 мянган иргэн явганаар хотын төв рүү шууд орох боломж нээгдэнэ. Уг гарцын асуудлыг ирэх жил шийдэхээр тогтож байгаа учир тус дүүргийн удирдлагуудад арванхоёрдугаар сарын эхээр тендерээ зарлаж гүйцэтгэгчээ олохыг Хотын дарга даалгаж байв. "Мөн 2024 оны нэгдүгээр сард гэрээ хийж, гуравдугаар сард ажлаа эхлүүлэн хүүхдүүдийн сургууль тарахаас өмнө гүүр ашиглалтад орох төлөвлөлтөөр ажиллана гэсэн цагаас хойш хоёр ч удаа тендер зарлав.

Эхний удаа буюу 2024 оны гурван сард 1.4 тэрбумын өртгөөр тухайн гүүрийг барихаар тендер зарлаад амжилт олоогүй.

Харин өчигдөр буюу энэ оны 10 дугаар сарын 14-ний өдөр дахин тендер зарлахдаа гүүрэн байгууламж барих өртгөө өмнөхөөсөө 100 саяар нэмж 1.5 тэрбумаар барихаар төлөвлөсөн байна.

Тодруулбал "Нарны хороолол"-оос "Нарны зам" руу төмөр зам дээгүүр гарсан гүүрэн гарц барих тендерийг Баянгол дүүргийн худалдан авах ажиллагааны алба орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар барихаар төлөвлөсөн. Мөн энэ онд санхүүжих төсөвт өртөг нь 300 сая байх аж.

Уг тендерийг энэ оны 11 дүгээр сарын 04-ний 09.00 цаг хүртэл хүлээн авах товтой байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659784
1 эможи

keyboard_arrow_up