Мөрдөн байцаах албанаас тэтгэвэрт гарсан алба хаагчдад ХҮНДЭТГЭЛ үзүүллээ
Мөрдөн байцаах алба тэтгэвэрт гарсан алба хаагчдад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг өнөөдөр /2024.10.25/ зохион байгууллаа.
Энэхүү арга хэмжээнд тус албаны даргын зөвлөлийн гишүүд, Ахмадын зөвлөлийн дарга, бие бүрэлдэхүүн оролцож, гавьяаныхаа амралтад гарсан алба хаагчдад бүх талаар нь дэмжлэг, туслалцаа үзүүлэхийг зорин ажиллаж байна.
Монголын цагдаагийн байгууллагын мөрдөх чиг үүргийн албанд олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, иргэдийн амар тайван, аюулгүй байдлыг хангах үйлсэд эрдэм мэдлэг, хүч хөдөлмөрөө зориулсан хүндэтгэл хүлээх гавьяатай хүмүүс гэдгийг онцлон тэмдэглэж, “Монгол Цагдаа” медаль, дурсгалын зүйл гардуулан өгч, цаашдын ажил, амьдралд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүслээ.