Сурагчдын бие даалтын долоо хоногоор бүх музей үнэ төлбөргүй үйлчилнэ

2024 оны 10 сарын 25

Arslan.mn

Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнгээс сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үнэлсэн судалгаа хийсэн аж. Уг судалгаагаар сурагчдын 76 хувь нь урлагийн үзлэг, 58.1 хувь нь секц дугуйлан, олимпиад, 64 хувь нь спортын уралдаан, тэмцээнд оролцдог гэж хариулсан бөгөөд 81.1 хувь нь хичээлээс гадуурх үйл ажиллагааг дэмждэг, бидэнд хэрэгцээтэй хэмээн хариулсан байна.

Тиймээс нийслэлийн Засаг даргын санаачилгаар сурагчдын хичээлээс гадуурх үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх зорилгоор “Ирээдүйн хотын иргэд” төслийг энэ арын 1-нээс хэрэгжүүлж эхэлсэн байна. Өнөөдрийн байдлаар гурван сургуулийн 240 сурагчийг төрийн байгууллагын үйл ажиллагаатай танилцуулжээ. Төслийн нэгдүгээр үе шат арваннэгдүгээр сарын 30-ыг хүртэл үргэлжлэх бол 2025 оны 3-4 дүгээр сард хоёрдугаар үе шат эхэлнэ. Мөн энэ сарын 28-ны даваа гарагаас эхлэх бие даалтын долоо хоногоороо сурагчид Улаанбаатар хотын музей болон бусад музейгээр үнэ төлбөргүй үйлчлүүлэх боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659778
1 эможи

keyboard_arrow_up