Өвлийн дугуйгүй түгээлтийн машинуудад ХАРИУЦЛАГА тооцно

2024 оны 10 сарын 25

Arslan.mn

Ойрын өдрүүдэд цас орж, цаг агаар хүйтэрсэн учраас Тээврийн цагдаагийн албанаас автомашины бүрэн бүтэн байдал, өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцож байгаа эсэх асуудлаар шалгалт хийжээ.

Уг шалгалтаар жолооч нар зөвхөн урд хоёр дугуйгаа өвлийн дугуйгаар сольсон, эсвэл гулгаатай үед зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсон зэрэг нийтлэг зөрчил их илэрсэн байна. Тиймээс цас орсон үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт анхаарууллаа.

Өвлийн дугуй нь арзгар хээ, ховилтой тул зуны дугуйтай харьцуулахад цас, мөстэй замд барьцалдах чадвар сайн байдаг. Халтиргаатай замд автомашины огцом зогсох чадварыг 30-40 хувиар нэмэгдүүлдэг. Өвлийн цаг агаарын нөхцөлд зориулагдсан тул дулаанд амархан халах зэрэг онцлогтой. Тиймээс цас орсон үед иргэд зайлшгүй зуны дугуйг өвлийн дугуйгаар сольж, урьдчилан бэлтгэх хэрэгтэйг Тээврийн цагдаагийн албанаас сэрэмжлүүлэв.

Энэ талаар ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир, “Жолооч нар тээврийн хэрэгслийг өвөлд бэлтгэлээ аравдугаар сарын эхээр базаах ёстой. Ялангуяа захын дүүргийн гэр хорооллын гудамж, замууд цас орсны дараа амархан мөстдөг. Тиймээс жолооч нар тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, цас орсон болон гулгаатай үед зайлшгүй өвлийн дугуйтай хөдөлгөөнд оролцох хэрэгтэй. Ингэснээр болзошгүй эрсдэлээс сэргийлж, өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгийг хамгаална. Авто зам дээр шалгалт хийх үед түгээлтийн машинууд хүртэл тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй хөдөлгөөнд оролцож байна. Үүнд аж ахуйн нэгжүүд, удирдлагууд нь анхаарах хэрэгтэй. Удаа дараа зөрчил гаргасан тохиолдолд тухайн байгууллагад Зөрчлийн тухай хуулиар хариуцлага тооцдог журамтай” гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659763
0 эможи

Зочин
2024-10-25 09:35
Түгээлтийн машинуудыг өглөө эрт 7 цагаас өмнө явуулж баймаар байна. Өдөр замын 1- р эгнээнд зам хааж зогсчоод түгжрэл үүсгээд байх юм.
keyboard_arrow_up