Байрны зогсоолд байсан 2 машин хулгайд алдагджээ
Авто зогсоол дээрээс машинаа алдсан гэх хоёр удаагийн дуудлага, мэдээлэл өчигдөр /2024.10.23/ өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.
Тодруулбал нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 19-р хороонд байрлах орон сууцны хорооллын зогсоол дээрээс Toyota Рrius-10 маркийн автомашин хулгайд алдагдсан байна. Түүнчлэн нийслэлийн Сүхбаатар дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрт байх хотхоны зогсоол дээрээс Toyota Grand mark-2 маркийн автомашин тус тус алдагджээ.
Тухайн хэргүүдэд Цагдаагийн байгууллагаас мөрдөн, шалгах ажиллагаа явуулж байгаа юм байна.
Иймд иргэн та өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээ харуул хамгаалалт, хяналтын камертай газарт байршуулах, дохиолол хамгаалалтын системийг автомашиндаа байршуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.









