Ослын улмаас машины төмөр хийцэд хавчуулагдсан эрэгтэйг эсэн мэнд гаргажээ

2024 оны 10 сарын 24

Arslan.mn

Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын Бэхт багийн “Цоорхой” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 31 км, сумын төвөөс зүүн зүгт 10 км/ “А0102” дугаартай Улаанбаатар-Чойр чиглэлийн автозамын зорчих хэсэгт 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 10.23-ны өдрийн 18:55 цагт хүлээн авсан.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Улаанбаатар хотоос Дорноговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн Б-гийн “Toyota Crown” загварын 2 зорчигчтой суудлын автомашин Дорноговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн А-гийн “Hyundai Verna” загварын 3 зорчигчтой суудлын автомашинтай мөргөлдөж, “Hyundai Verna” загварын суудлын автомашины жолооч иргэн А /53 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг 13 минут ажиллан эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгсөн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659743
0 эможи

keyboard_arrow_up