ЦЕГ: Хошууч генерал М.ГАНБОЛДЫГ урьж, уулзалт зохион байгууллаа

2024 оны 10 сарын 23

Arslan.mn

Монгол Улсад генерал цол олгож эхэлсний 81 жилийн ой “Монгол генералын өдөр”-ийг угтан өнөөдөр /2024.10.23/ хошууч генерал М.Ганболдыг урьж, алба хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Дэлгэрсайхан, Төмөр замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Наранбаатар, Тээврийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Золбаатар болон ахмад ажилтан, алба хаагчид оролцлоо.

Уулзалтаар хошууч генерал М.Ганболд алба хаагчдад өөрийн ажил, амьдралын туршлагаасаа хуваалцаж, алба хаагчдын сонирхсон асуултад хариулж, санал солилцсон юм. 

Хошууч генерал М.Ганболд нь Төмөр замын цагдаагийн хэлтсээс ажил, хөдөлмөрийн гараагаа эхэлж, төлөөлөгчөөс эхэлж, ЦЕГ-ын дарга хүртэл ажиллаж, Хошууч генерал  цолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 оны  07 дугаар сарын 27-ны 185 дугаар зарлигаар хүртэж байсан юм. 

Тэрээр Цагдаа, дотоодын цэргийн даргаар ажиллаж байх хугацаандаа цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын үйл ажиллагааг Монгол Улсын Үндсэн хууль, Цагдаагийн байгууллагын тухай хууль, Дотоодын цэргийн тухай хууль, бусад хууль тогтоомж, Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын хууль тогтоомжийг хэрэгжүүлэн үйл ажиллагааны явцад хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэн алба хаагчийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сахилга хариуцлагыг сайжруулах, цагдаагийн үйлчилгээг иргэд, олон нийтэд шуурхай хүргэх зэрэг асуудлаар олон санал санаачилгыг гаргаж ажиллаж байсан юм. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659736
1 эможи

keyboard_arrow_up