ШУУРХАЙ: Залуус хороололд шаардлага тавьсан иргэнийг бүлэглэн зодсон залуусыг эрэн сурвалжилж эхэлжээ

2024 оны 10 сарын 22

Arslan.mn

СХД-ийн нутаг дэвсгэр Залуус хороололд өчигдөр 23:00 цагийн үед дуу чанга чимээ гаргасныг шүүмжилсэн иргэнийг хэсэг залуус бүлэглэж зоджээ. 

Тодруулбал, "Шөнө оройн цагаар хотхон дотор орилолдоод, чанга дуу чимээ гаргаад байсан хүүхдүүдэд шаардлага тавьсан залууг сургуулийн насны хүүхдүүд бүлэглэн зодож буй " бичлэг цахим орчинд гарсан.

Тэгвэл энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "  Бусдын биед халдсан  залуусыг шуурхай эрэн сурвалжилж байна. Удахгүй энэ талаар мэдээлэл өгнө" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
659702
1 эможи

keyboard_arrow_up