“Ногоон автобус“-ны гэх тодотголтой А.Ганхуяг нарын хэргийг дахин хойшлууллаа
"Ногоон автобус"-ны гэх тодотголтой А.Ганхуяг, Ж.Сүхбаатар нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнгөрсөн наймдугаар сарын 12-ны өдөр болохоор товлогдсон ч шүүх хурлыг аравдугаар сарын 21-ний өдөр хүртэл хойшлуулсан.
Тэгвэд шүүх хурал өнөөдөр 11:20 цагт эхэлсэн хэдий ч өмгөөлөгч нарын шүүх хурал давхацсан тул шүүх хурлыг хойшлуулах хүсэлт гаргаж, ирэх сарын 6-ныг хүртэл шүүх хурлыг дахин хойшлууллаа.
Тодруулбал, зарим шүүгдэгчийн өмгөөлөгч гадаад улсад мэс засал хийлгэж буй, шүүх хурал давхцан гэх зэрэг хүсэлтийг гаргаж, шүүх хурлыг хойшлуулах хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авав. Шүүх хуралд Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазар, орлогч Ж.Сандагсүрэн нарыг гэрчээр дуудсан ч ирээгүй байна. Иймд тэднийг шүүх хуралд ирүүлэх арга хэмжээ авахыг хэргийн оролцогчид шүүхээс хүсэв.