Монгол залуус Унгарт БУУЗНЫ ГАЗАР шинээр нээжээ
Энэ талаар нэгэн иргэн цахим хуудаснаа "Элэг нэгт Монгол дүү нар Унгарын нийслэл Будапешт хотын Дохаани гудамжинд Ganbuuz нэртэй кафе нээгээд нэг сар шахуу болсон байна. Өнөөдөр гэр бүлээрээ зочилж амттай сайхан үхрийн махтай Монгол бууз, мантуун бууз, пирошки зооглолоо. Сүүтэй цайгаар Монгол ахан дүүсээ үнэгүй дайлдаг хэмээн эзэн бүсгүй биднийг хэд хэдэн удаа цайгаар дайлав. Монгол хоолоо идэхийг хүссэн Монголчууд маань ч нэлээд үйлчлүүлж байлаа.
Унгар дахь Монголчууд та бүхэн нээгдээд удаагүй ГанБууз зоогийн газраар өргөнөөр үйлчлүүлээрэй.
Оюутнууд Унгарт олон байдаг тул нэг очоод үзээрэй гэж хүсч байна. Хоолны үнэ нь их боломжийн санагдлаа.
Бидний цөөхөн Монголчууд бие биенээ дэмжээд явдаг уламжлалтай билээ
Хаяг нь Budapest, Dohány u. 73, 1073"гэжээ.