Алга болсон 200 хүүхдийг хяналтын камерын тусламжтайгаар олж эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

2024 оны 10 сарын 18

Arslan.mn

Засгийн газраас 2024 онд Улаанбаатар хот, 2025 оны зургаадугаар сар гэхэд 21 аймгийг бүрэн камержуулах “Ногоон бүс” төслийг цагдаагийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байна.

Төсөл 73,2 хувьтай үргэлжилж, улсын хэмжээнд олон улсын стандартад нийцсэн 55319 хяналтын камерыг суурилуулаад байна.

Төсөл хэрэгжүүлж эхэлснээр гарсан үр дүн:

  • Өнгөрсөн хугацаанд оршин суугаа газраасаа алга болсон 200 хүүхдийг хяналтын камерын тусламжтайгаар олж, илрүүлэн эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ.
  • Гэмт хэргийн илрүүлэлт 41,9 хувиар өсчээ.
  • Өнгөрсөн хугацаанд 1652 гэмт хэрэг, 8393 зөрчлийг илрүүлж, 525 гэмт хэрэг, 878 зөрчлийг үйлдэл дээр нь таслан зогсоожээ.

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий Газар

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659642
1 эможи

Зочин
2024-10-21 17:01
Цэцэрлэгийн бяцхан хүүхдүүдийг эцэг эхийн хяналтгүй цэцэрлэгийн багш нар автобусаар маш хол авч явж танин мэдэхүйн хичээл оруулж байгааг болиолах хэрэгтэй шүү БОЛОВСРОЛЫН САЙД АА. ОСОЛ ЭНДЭГДЭЛ ГАРВАЛ БЯЦХАН ХҮҮХДҮҮД ХУЙГААРАА ОСОЛДОНО ШҮҮ ЗАРИМ ЦЭЦЭРЛЭГҮҮД АЛС ХОЛ ЦЭЦЭРЛЭГИЙН ХҮҮХДҮҮДИЙГ АВЧ ЯВЖ БАЙНА ШҮҮ 3-4 НАСТАЙ АИЬТАЛЫГ ЭЦЭГ ЭХЭЭС ХОЛ ДУР МЭДЭН АВЧ ЯВЖ БАЙГААГ БОЛИУЛААРАЙ НАРАНБАЯР АА
keyboard_arrow_up