ХУД-т байшин шатаж, түрээслэгч 40 настай эрэгтэй нас баржээ
2024 оны 10 сарын 18
Хан-Уул дүүргийн 5 дугаар хороонд гал гарч байна гэсэн дуудлагыг 10.18-ны өдрийн 03:55 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн 6х8 метрийн хэмжээтэй 2 давхар мансардтай байшингийн дээвэр хэсэг, залгаа 9х5 метрийн хэмжээтэй байшин бүрэн шатаж байсныг 40 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт түрээслэгч иргэн Э /40 настай, эрэгтэй/ өртөж нас барсан тул цогцсыг дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659629
1 эможи
Зочин
2024-10-18 13:52
...ажиллахгүй... унтрааж болно.
Зочин
2024-10-18 11:37
Цахилгааны утас тоноглолоос болж гал их гарч бна
Зочин
2024-10-18 11:08
Түрээслэгч нэртэй хохироогч гайнууд
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс