Орон нутагт олгосон ипотекийн зээлийн дүн 240 хувь өсчээ
Орон сууцны ипотекийн зээл олголтын хүрээнд энэ он гарсаар эхний арван сарын байдлаар /2024.10.04/ нэг тэрбум гаруй төгрөгийн зээл арилжааны банкуудаар дамжуулан иргэдэд олгожээ. Тодруулбал тус зээлд арван мянга өрхөд олгосон байна. Үүнээс улаанбаатар хотод 669 тэрбум төгрөгийн зээлийг 5200 өрхөд, 462 гаруй тэрбум төгрөгийн зээлийг орон нутгийн 4.500 өрхөд олгоод байгаа аж.
Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад ойролцоогоор 130 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд үүнээс орон нутагт олгосон зээлийн дүн ойролцоогоор 240 хувь өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.
Улсын Их Хурлаас “Үндэсний баялгийн сангийн тухай хууль”-ийг баталж, Засгийн газраас “Хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталсан. Тус тогтоолд хуримтлалын сангаас орон сууцны хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт Монголбанкаар дамжуулан хөрөнгө оруулахаар заасны дагуу хөтөлбөрийн хүрээнд олгох санхүүжилт нэмэгдсэнээр хөтөлбөрийн зээл олголт 2.3 дахин нэмэгдсэн байна.