Г.Пүрэвдэлгэр: Гэмт хэрэг ихээр гардаг 12 хороог камержуулсан

2024 оны 10 сарын 17

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас өнөөдөр /2024.10.17/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр ""Ногоон бүс" төслийг 2024 онд хэрэгжүүлж байна. Нийт улсын хэмжээнд бүх сум, дүүрэг, баг, хороог камержуулах зорилтыг тавин ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар орон нутагт 23.014, нийслэлд 32.315 камер гээд нийт 41.983 цэгт 55.319 камер ажиллаж байна. Үүн дотроо хөдөлгөөнт 1668, нэг чигийн 53.621, дугаар танигчтай 40 камер ажиллаж байна.

Улаанбаатар хотын гэмт хэрэг ихээр үйлдэгддэг 12 хорооны гудамж талбайг камержуулсан.

Нийт 489 камерыг засч, 476 камерын чигийг өөрчилж, 1714 камерыг шинээр байршуулж, 800 анхааруулах тэмдгийг байруулшуулсан. Туршилтаар 1000 метрт дугуйтай хүн явуулж үзэхэд нийт 40 удаа камерт өртөж байсан." гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659612
0 эможи

keyboard_arrow_up