Баруун 4 замаас Нарны зам хүртэлх авто замын хөдөлгөөнийг хугацаанаас өмнө нээлээ

2024 оны 10 сарын 17

Arslan.mn

Баруун 4 замын уулзвараас Нарны зам хүртэлх авто замыг шинэчилж, төлөвлөсөн хугацаанаас өмнө хөдөлгөөнийг нээлээ.

Тус хэсгийн авто замыг энэ сарын 15-ны 23:00 цагаас эхлэн хаасан бөгөөд төлөвлөгөөт хугацаагаар маргаашийн /2024.10.18/ 06:00 цагт нээх байсан юм.


Мөн “Хоум плаза"-ийн уулзвараас "И-Март" дэлгүүрийн уулзвар хүртэлх авто замыг шинэчилж, төлөвлөсөн хугацаанаас өмнө буюу өнөөдөр 06:30 цагт замын хөдөлгөөнийг нээжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
659605
1 эможи

keyboard_arrow_up