ЦЕГ-аас ХЭҮК-той хамтран “Эрүү шүүлтээс ангид байх“ сургалт зохион байгуулж байна

2024 оны 10 сарын 16

Arslan.mn

Хүний эрхийн Үндэсний Комисс, ЦЕГ-ын Мөрдөн байцаах албатай хамтран “Эрүү шүүлтээс ангид байх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх” сэдэвт сургалт, зөвлөгөөнийг өнөөдөр буюу 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.

Тус сургалтыг ЦЕГ-ын Тэргүүн дэд дарга, бригадын генерал Ц.Ням-Очир нээж, зөрчил шалган шийдвэрлэх, мөрдөн шалгах эрх бүхий 959 алба хаагч танхим болон цахимаар хамрагдаж байгааг онцоллоо. 

Сургалтад ХЭҮК-ын гишүүн  Я.Цэлмэн, Б.Энхболд нар “Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас ангид байх, хүний эрхийн аливаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн шийдвэрлэсэн байдалд хийсэн дүн шинжилгээ”, Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулан “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн нөхцөл байдал, түүнээс урьдчилсан сэргийлэх нь” сэдвээр тус тус мэдээлэл хийлээ. 

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659596
0 эможи

Зочин
2024-10-16 17:35
yum oilgoloo yu, haruuld garsaar bgd maanag bolcon, ganc orgodol hurdan shuurhai shiideed ch ogchihgvi udaagaad,
keyboard_arrow_up