ЭЦА: Хиймэл оюун ухаан ашиглаж үйлдэгдсэн цахим гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ур чадвараа сорилоо
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар хамтран орчин үеийн дэвшилтэт "Хиймэл оюун ухаан" ашиглан үйлдэгдсэн цахим гэмт хэргийг илрүүлэх, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой сорилго тэмцээнийг өнөөдөр /2024.10.15/ зохион байгууллаа.
Тэмцээнд 7 дүүргийн цагдаагийн газрын, 15 хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн 64 алба хаагчид мэдлэг, ур чадвараа сорин 6 үе шаттай даалгаврыг амжилттай биелүүллээ.
ТЭРГҮҮН БАЙРАНД: СҮХБААТАР ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 1 ДҮГЭЭР ХЭЛТСИЙН ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСАГ,
ДЭД БАЙРАНД: ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЦАГДААГИЙН ГАЗРЫН 1 ДҮГЭЭР ХЭЛТСИЙН ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ТАСГИЙН БАГ, ХАМТ ОЛОН ТУС ТУС ШАЛГАРСАН БАЙНА.
Цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр мэдлэг, ур чадвараа сорин өрсөлдөж шагналт байр эзэлсэн болон оролцсон нийт алба хаагчдад амжилт хүсье.