ТӨЛӨВЛӨГӨӨТ ХЯНАЛТ ШАЛГАЛТЫГ ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЛЭЭ
Засгийн газрын 2023 оны 420 дугаар тогтоолоор баталсан “Салбарын хяналт шалгалтын 2024 оны төлөвлөгөө”, Монгол Улсын Шадар сайдын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн “Хяналт шалгалтад хамрагдах объектын жагсаалт батлах тухай” 07 дугаар тушаал, Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн “Төлөвлөгөөт хяналт шалгалт хийх тухай” 12/27 дугаартай удирдамжийн дагуу “Доншен газрын тос монгол” ХХК-д Төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ.
Тус компанийн газрын тосны нөөцлөх сав, дизель болон бензин түгээгүүр, гүний худаг, уурын зуух, вагон болон авто цистернүүд, Зүүн баян дэд станц, формацын ус олборлох, цуглуулах, шахах насос станц, газрын тос олборлолтын цооногууд зэрэг нийт 200 гаруй хэмжих хэрэгслүүд, холбогдох бичиг баримтуудыг шалгаж, хяналтын хуудсаар эрсдэлийг үнэлсэн юм.
Шалгалтаар илэрсэн зөрчлүүдийг арилгуулахаар Хэмжил зүйн тухай хууль болон холбогдох дүрэм, журам, стандартын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.