АЗИ НОМХОН ДАЛАЙН БҮСИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАРЫГ СХЗГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2024 оны 5 сарын 03

Arslan.mn

“Озоны үе давхаргыг хамгаалах тухай Венийн Конвенц”, “Озоны үе давхаргыг задалдаг бодисын тухай Монреалын Протокол”-ын хэрэгжилтийг хангах хамтын ажиллагаа үргэлжилж байгаа юм.

Энэ хүрээнд Монгол улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Стандарт, хэмжил зүйн газар өнөөдөр /2024.05.03/-ны өдөр Байгаль орчин аялал жуулчлалын яамны Озоны үндэсний алба болон Нэгдсэн үндэсний байгууллагын Байгаль орчны хөтөлбөр, Ази Номхон далайн бүсийн төлөөлөгч Андрей Осси Перетта болон олон улсын зөвлөх Ри Живон нарыг хүлээн авч, уулзалт хийлээ.

Уулзалтаар химийн хортой болон шатамхай хөргөх бодисын аюулгүй ажиллагаа, тээвэрлэлт, хадгалалттай холбоотой стандартын асуудлаар харилцан санал солилцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659552
0 эможи

keyboard_arrow_up