“ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ” ТӨСЛИЙН ҮР ДҮНГ ТАНИЛЦУУЛАХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО
Монгол Улсын засгийн газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Экспортыг дэмжих” төслийн хүрээнд НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын дэмжлэгтэйгээр итгэмжлэл, тохирлын үнэлгээний байгууллагуудын чадавхыг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх ажлыг амжилттай хэрэгжүүллээ.
“Төслийн 3-р хэсэг”-т дотоодын тохирлын үнэлгээ, баталгаажуулалтын байгууллагуудын чадавх, хамрах хүрээ, хүчин чадлыг нэмэгдүүлж олон улсын түвшинд дүйцүүлэх замаар экспортын зах зээлийг тэлэх, экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, экспортлогч болохоор төлөвлөж буй аж ахуй нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын болон импортлогч орны чанар стандартын шалгуурыг хангахад дэмжлэг үзүүлэх зорилготой хэрэгжсэн юм.
Уг арга хэмжээнд ХХААХҮЯ, ГХЯ, Юнидо, төслийн үр шим хүртэгч байгууллагууд оролцож, “Экспортыг дэмжих” төслийн үр дүнг танилцуулсан юм. Энэ үеэр Олон Улсын итгэмжлэлийн шаардлага хангасныг нотлох гэрчилгээг Стандарт, хэмжил зүйн газар болон бусад байгууллагуудад гардуулж өгсөн юм.