ДЭЛХИЙН ХЭМЖИЛ ЗҮЙН ӨДРИЙН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

2024 оны 5 сарын 20

Arslan.mn

1875 онд Парис хотноо Метрийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар 1999 онд тус хотноо хуралдсан Жин ба Хэмжүүрийн олон улсын хорооны 21-р Ерөнхий бага хурлаас эхлэн жил бүр 5 дугаар сарын 20-ны өдрийг Дэлхийн хэмжил зүйн өдөр болгон зарлан 2000 оноос эхлэн дэлхийн нийтээрээ уламжлал болгон тэмдэглэсээр ирсэн юм.

Стандарт, хэмжил зүйн газар 5 дугаар сарын 20-ны өдөр Дэхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан “Бид тогтвортой маргаашийн төлөө өнөөдөр хэмжиж байна” сэдвийн хүрээнд тэмдэглэж байна.

Хэмжил зүй нь эдийн засаг, шинжлэх ухааныг хөгжүүлэх хөтөч, тулгуур бөгөөд хэмжлийн нэгж дамжуулалт, үнэн зөв, найдвартай байдлыг хангаснаар бид шинжлэх ухааны нээлт, технологийн шинэчлэл, тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх үндэс суурийг бий болгодог.

Бид Монгол Улсын тогтвортой маргаашийн хөгжлийн төлөө хэмжлийн нэгж дамжуулалтыг хангах арга хэмжээг хэрэгжүүлснээр өөрийн орны нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлох, хурдасгах, шинжлэх ухааныг хөгжүүлэх, үндэсний аж үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, байгаль орчныг хамгаалах, Монгол хүний эрүүл саруул амьдрах, ажиллах аюулгүй байдлыг хангах, амьдралын чанарыг сайжруулах, гадаад дотоод худалдааг хөнгөвчлөх, өргөжүүлэх, бизнесийг дэмжих таатай орчинг бүрдүүлэхэд хэмжил зүйн бодлого, үйл ажиллагаагаар дэмжлэг үзүүлэх зорилготой юм.

Цаашид тогтвортой маргаашийн төлөө хэмжил зүйн өнөөдрийн техникийн чадавхыг шинэчлэн сайжруулж, бэхжүүлэх, хэмжлийн үр дүнг олон улсад хүлээн зөвшөөрүүлэх, улсын хэмжээнд хэмжлийн нэгдмэл байдлыг хангах зорилтуудыг хэрэгжүүлэх талаар стандартчилал, хэмжил зүйн салбарт шинэчлэл хийхээр ажиллаж байна.

СТАНДАРТ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗРЫН ДАРГА С.БАТБААТАР

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659546
0 эможи

keyboard_arrow_up