“СТАНДАРТЧИЛЛЫН СУУРЬ АСУУДЛУУД” СЭДЭВТ СУРГАЛТ БОЛЖ БАЙНА
2024 оны 3 сарын 21
Стандарт, хэмжил зүйн газар, Гаалийн ерөнхий газрын хамтын ажиллагааны хүрээнд Стандартчиллын суурь асуудлууд сэдэвт сургалтыг өнөөдөр буюу 2024.05.21-ны өдөр Гаалийн ерөнхий газарт зохион байгууллаа.
Гаалийн байгууллагын шинээр ажилд орсон болон энэ чиглэлээр өмнө нь сургалтад хамрагдаагүй 80 гаруй Гаалийн улсын байцаагчдыг хамруулж хуулийн мэдлэгийг дээшлүүлж, чадавхыг сайжруулах зорилгоор тус сургалтыг зохион байгуулж, сертификат олгож байна.
Сургалтын зорилго нь Стандартчилал, тохирлын үнэлгээний хууль эрх зүйн өнөөгийн орчин, хүнсний стандартчиллын танилцуулга, тохирлын гэрчилгээ, аюулгүйн тэмдэг хэрэглэх үйл ажиллагаанд мөрдөх хэм хэмжээ, зохицуулалтын талаар мэдээлэл танилцуулах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
659544
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс