ҮНДЭСНИЙ ИТГЭМЖЛЭЛИЙН ТӨВИЙН ҮНЭЛГЭЭНД ХАМРАГДАЖ БАЙНА
АРАС буюу Ази номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллага нь гишүүн орнуудын итгэмжлэлийн байгууллагуудын үйл ажиллагаа олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа байдалд ижил түвшний хөндлөнгийн үнэлгээг хийдэг тогтолцоотой.
АPAC-ын 2024 оны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Монгол Улсын Итгэмжлэлийн байгууллагын үйл ажиллагаанд ижил түвшний үнэлгээг 2024 оны 5-р сард хийж байна.
Энэ хүрээнд Ази Номхон далайн итгэмжлэлийн хамтын ажиллагааны байгууллагын ижил түвшний үнэлгээний мэргэжилтэн Канад улсын иргэн Vivekanantan Kulasinghan, Үндэсний Итгэмжлэлийн төвийн ахлах мэргэжилтэн З.Үлэмжзаяа, үнэлгээний мэргэжилтэн Б.Гэрэл нар 2024 оны 5-р сарын 21-ний өдөр Стандарт, хэмжил зүйн газарт ИСО 14001 Байгаль орчны менежментийн тогтолцооны чиглэлээр үнэлгээг хэрэгжүүллээ.