Бага насны хүүхдийг зодсон цэцэрлэгийн туслах багшид ЯЛЛАХ ДҮГНЭЛТ үйлджээ

2024 оны 10 сарын 15

Arslan.mn

Прокурорын байгууллага 2024 оны 10 дугаар сарын 07-ноос 10 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 42428, мөрдөн байцаалтын 3427 хэрэгт хяналт тавьж, мөрдөгчид тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр нийт 468 даалгавар бичгээр өгч, эрүүгийн 63 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Тухайлбал, Өмнөговь аймагт цэцэрлэгийн туслах багшаар ажиллаж байсан Б.У нь бага насны хүүхдийг алгадаж, цохих зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулж, бие махбодын болон сэтгэл санааны шаналал, зовуурь үүсгэсэн хэрэгт Эрүүгийн хуулийн 16.7 дугаар зүйлийн 2 /Хүүхэдтэй хэрцгий харьцах/-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхэд  шилжүүллээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659501
1 эможи

keyboard_arrow_up