Согтуурсан үедээ танихгүй хүн хутгалсан 17 настай эрэгтэйг баривчилжээ

2024 оны 10 сарын 15

Arslan.mn

Аравдугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад "Манай хүүхэд бусдад хутгалуулсан байна” гэсэн дуудлага, мэдээлэл иржээ.

Энэ дагуу шалгалтын ажиллагаа явуулж, 17 настай “Д”-н дал, нуруун тус газарт үл таних 17 настай, эрэгтэй “М” согтуурсан үедээ хоёр удаа хутгалж гэмтээснийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн алба хаагчид шуурхай эрэн сурвалжилж, илрүүлсэн байна.

Иймд иргэд Та бүхэн хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, хуулийн мэдлэгийг нь дээшлүүлж, хариуцлагыг ойлгуулан болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү хэмээн ЦЕГ-аас анхаарууллаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659498
0 эможи

keyboard_arrow_up