ЦЕГ-аас Хүний нөөцийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт эхэллээ
ЦЕГ-аас Хүний нөөцийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалт эхэллээ.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 217 дугаар тогтоолоор жил бүрийн 10 дугаар сарын 15-ны өдрийг “Хүний нөөцийн ажилтны өдөр” болгон тэмдэглэх шийдвэр гарсан.
Үүнтэй холбогдуулан цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллага энэхүү тэмдэглэлт өдрийг 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү тэмдэглэлт өдрийг тохиолдуулан хүний нөөцийн чиглэлээр ажиллаж буй алба хаагчдад урам зориг өгөх, албандаа итгэх итгэлийг нэмэгдүүлэх, албанд нь мэргэшүүлэх, чадавхжуулах, хувь хүний хөгжлийн ур чадварыг хөгжүүлэх зорилгоор танхимын сургалт зохион байгуулж байна.
Сургалтын нээлт өнөөдөр /2024.10.14/ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын танхимд болж, нээлтэд Цагдаагийн ерөнхий газрын Хүний нөөцийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа А.Мөнхцэцэг, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Хүний нөөц, сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Б.Бат-Амгалан, Дотоодын цэргийн штабын Хүний нөөц, цэргийн тоо бүртгэлийн хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Соронзонтунгалаг болон алба хаагчид оролцлоо.
Энэ удаагийн сургалтаар Нэгдсэн үндэстний байгууллагын хөгжлийн хөтөлбөр, “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”, “Хувь хүний хөгжлийн ур чадвар”-н сургалтууд голчлон орж байгаагаараа онцлогтой юм.Сургалтад цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 100 гаруй алба хаагч хамрагдаж байна.