Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежмент”-ийн сургагч багш бэлтгэж байна

2024 оны 9 сарын 07

Arslan.mn

“Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежмент”-ийн сургагч багш бэлтгэх сургалтыг Дэлхийн банкны "Монгол улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах" төслийн дэмжлэгтэйгээр ЭМЯ, ХӨСҮТ 9 дүгээр сарын 3-6 ны өдрүүдэд зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагааг нээж ЭМЯ-ны Урьдчилан сэргийлэлт, Хяналт зохицуулалтын хэлтсийн дарга Б.Туяа, Дэлхийн банкны "Монгол улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах" төслийн удирдагч Фанг Янг, төслийн зохицуулагч С.Энхболд нар үг хэллээ.

Сургалтад ЭМЯ, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, ХӨСҮТ, НЭМҮТ, ДЭМБ, Дэлхийн банкны "Монгол улсад Ковид-19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах" төсөл, Монголын цацрагийн хамгаалалтын нийгэмлэг, Монголын тархвар, халдвар судлаач нарын нийгэмлэг, Аюултай хог хаягдлыг боловсруулан устгах "Элемент" ХХК-ны мэргэжилтэн, сургагч багш, эмч нарын илтгэл танилцуулагдаж байна.

Сургалтад Төрөлжсөн мэргэшлийн төв, төв эмнэлэг, Тусгай мэргэжлийн төв, амаржих газар, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлэг, дүүргийн ЭМТ, нэгдсэн эмнэлэг, хувийн хэвшлийн эмнэлгийн тархвар судлаач нар, ЭМЯ, НЭМГ-ын салбарын хяналтын газрын халдвар хамгааллын улсын байцаагч нар, 21 аймгийн эрүүл мэндийн газрын орчны эрүүл мэнд, хог хаягдлын асуудал хариуцсан мэргэжилтнүүд оролцож байна.

Сургалт 4 хэсэгтэй зохион байгуулагдаж байна.

Эхний хэсэгт:

"Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын талаар баримталж буй бодлого, хууль эрх зүйн орчин",

Хоёр дугаар хэсэгт:

"Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежментийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн байдлын үнэлгээ, дүгнэлт зөвлөмж",

Гурав дугаар хэсэгт:

"Эрүүл мэндийн байгууллагын аюултай хог хаягдлын менежментийн бодлого, шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулах арга зам, тулгамдсан асуудал",

Дөрөв дүгээр хэсэгт:

"Эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт, хяналтын үйл ажиллагааг сайжруулах" сэдвээр илтгэл танилцуулагдаж, санал солилцсон үр дүнтэй сургалт болж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659479
0 эможи

keyboard_arrow_up