“Бичил биетний тэсвэржилтийн тандалт хийх чадавхыг сайжруулах” сэдэвт сургалт зохион байгуулагдаж байна

2024 оны 9 сарын 27

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, ДЭМБ, ХӨСҮТ хамтран “Бичил биетний тэсвэржилтийн тандалт хийх чадавхыг сайжруулах” сэдэвт сургалтыг зохион байгуулж байна.

Сургалтад Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ХӨСҮТ, ГССҮТ, ХСҮТ, ЭХЭМҮТ, ЭНЭҮТ-II, Нийслэлийн амаржих газрууд болон орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаас Дундговь, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгүүдээс эмнэлзүй, тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, халдварын сэргийлэлт хяналтын албаны дарга, менежер, тархвар судлаач, эмч зэрэг нийт 55 эмч, мэргэжилтэн хамрагдаж байна.

Сургалт онол, дадлага хосолсон байдлаар бичил биетний тэсвэржилтийн тандалт, тоо мэдээлэлд дүн шинжилгээ хийх, WHONET программын ашиглалт, бичил биетний эсрэг эмийн хэрэглээний хяналт, эмэнд тэсвэртэй бичил биетний халдвараас сэргийлэлтийн чиглэлээр хийгдэх ба 4 хоног үргэлжилнэ.

ДЭМБ-ын Монгол дахь суурин Төлөөлөгчийн газрын зөвлөх мэргэжилтэн Saly Wagdy, Т.Хосбаяр, ДЭМБ-ын Ази Номхон далайн баруун бүсийн мэргэжилтэн Др.Tack зэрэг зөвлөх мэргэжилтэн болон ЭМЯ, ХӨСҮТ-ийн холбогдох мэргэжилтнүүд хөтөлбөрийн дагуу сургалт хийж байна.

Сургалтын үр дүнд бичил биетний эмэнд тэсвэржилтээс сэргийлэх, эмэнд тэсвэржсэн бичил биетийг тандах, эрт илрүүлэх, бэлэн байдлыг хангах, халдварын эсрэг хариу арга хэмжээ шуурхай зохион байгуулах чиглэлээр эмч мэргэжилтнүүдийн чадавх сайжирна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659476
0 эможи

keyboard_arrow_up