МУ-ын хүний гавьяат эмч Ц.Рэнцэнмягмар илтгэлээ танилцууллаа

2024 оны 10 сарын 10

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн СТСА-аас "Монгол улсад сүрьеэгийн салбар үүсэж хөгжсөн түүхэн 100 жил"-ийн ойн хүрээнд цуврал лекцийг танхим болон цахимаар зохион байгуулж байгаа бөгөөд хоёр дах зочин илтгэгчээр ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн Клиникийн зөвлөх эмч, АУ-ы магистр, МУ-ын хүний гавьяат эмч, клиникийн профессор Ц. Рэнцэнмягмар эмч уригдан, "Сүрьеэгийн эмнэлзүйн тусламж үйлчилгээний түүхэн хөгжил " сэдэвт илтгэл танилцууллаа.

Судлаачдын тодорхойлсноор сүрьеэгийн микобактерийн хүн төрөлхтөнд учруулсан хор хөнөөлийг 9000 жилийн турш судалсаар байна. Орчин үеийн шинжлэх ухаантай нас чацуухан, Монгол Улсын эрүүл мэндийн ууган салбаруудын нэг болох сүрьеэгийн салбарынхны тэмцэл эхэлснээс хойш даруй 100 жил өнгөрчээ.

Энэхүү зуунд төр засаг, нийгмийн өөрчлөлтийг өртөөлөн амжилт бүтээлтэй, гадаад харилцаа хамтын ажиллагаатай, Монгол орон даяар тархсан мэргэжлийн сүлжээтэй, дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах үндэсний мэргэжлийн эмч ажиллагсадыг эгнээндээ нэгтгэсэн эрүүл мэндийн системийнхээ түүхийг бичилцэж яваа ууган салбаруудын нэг болжээ.

1924 оноос хойш 100 жилийн түүх, өөрчлөлт шинэчлэл, олсон амжилт бүтээл, хөгжил дэвшлийг дараах 7 агуулгын хүрээнд илтгэл хэлэлцүүллээ.

1. Түүхийн эхлэл 1924-1930 он

2. Хөдөлгөөнт отрядууд 1959-1961 он

3. Сүрьеэгийн эмнэлгийн түүх 1924-2024 он

4. Шууд хяналттай богино хугацааны эмчилгээний бодлого 1987-2009 он

5. Тархалтын судалгаа 2013-2015 он

6. Лабораторийн хөгжил

7. Мэс заслын хөгжил

Илтгэл танилцуулсны дараа хүндэтгэлийн лекцэд хүрэлцэн ирсэн эмч, мэргэжилтэн, судлаачид санал, сэтгэгдлээ хуваалцан залгамж халаа болсон залуу үеийнхэнд урам өгсөн сонирхолтой хэлэлцүүлэг өрнөсөн. Хүрэлцэн ирж, идэвхтэй оролцсон хүн бүрт талархал илэрхийлье!

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659469
0 эможи

keyboard_arrow_up