Орцонд бусдыг алгадаж, зодсон хүүг цагдаагийн байгууллагаас олж тогтоожээ
2024 оны 10 сарын 10
Цахим орчинд цацагдсан байрны орцонд хүүхэд алгадаж, биед нь халдаж буй бичлэгийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулжээ.
Шалгалтаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцны орцонд 16 настай “Т”-г, үл таних 15-16 орчим насны эрэгтэй хүүхэд алгадаж, зодсон нь тогтоогдсон байна.
Бусдын биед халдаж буй иргэнийг Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, Эрэн сурвалжлах хэлтсийн алба хаагчидтай хамтран ажиллаж 16 настай “А” үйлдсэнийг тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж буй аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









659417
0 эможи
Зочин
2024-10-10 15:21
Аога хэмжээ авах хэрэгтэй. Их дээрэлхүү хүүхэд байна лээ. Эцэг эхтэй нь ч хариуцлага яртх хэрэгтэй. Бидний ирээдүй ийм болчих гэж
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс