Татварын байцаагч нар татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож байсан гэв үү

2024 оны 10 сарын 10

Arslan.mn

Татварын ерөнхий газрын нэгэн ажилтан өмнө нь тухайн байгууллагад ажиллаж байгаад халагдсан хүмүүстэй хамтарч, онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийх боломжийг бүрдүүлж өгсөн хэрэгт холбогдон шалгуулж байна. Монгол Улсын төсвийн бүрдүүлэлт, эдийн засгийн аюулгүй байдалд нөлөөлөхүйц энэ гэмт хэргийг өдүүлсэн зохион байгуулалттай бүлэг хүнийг ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын ажилтнууд илрүүлэн шалгаж эхэлснийг баттай эх сурвалжууд мэдээллээ.

Татварын ерөнхий газрын ажилтан нь өөрийн эрхээрээ татварын байгууллагын системд нэвтэрч, НӨАТ-ын баримт шаардлагатай байгаа аж ахуйн нэгжүүдийг судлан, мэдээллийг нь хамтрагч нартаа өгсөн гэнэ.  Хамтрагчид нь хуурамч аж ахуйн нэгж үүсгэн байгуулж, түүний өгсөн мэдээллийг ашиглан компаниудын удирдлагатай уулзаж татвар бага төлөх боломжтой талаар итгүүлдэг аж.

Энэ аргаараа 300-аад аж ахуйн нэгжид 470 орчим тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий НӨАТ-ын баримт хий бичсэн санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдэн өгч байсан гэнэ.

Энэ хүмүүс 2018 оноос хойш үйл ажиллагаа эрчимтэй явуулж, их хэмжээний хууль бус орлого олж, улсад төвлөрүүлэх татварын хэмжээг бууруулан, татвар төлөхөөс зайлсхийж, мөнгө угаах гэмт хэргийг тогтмол үйлдэж байсан гэдгийг цагдаагийнхнаас гадна татварын байгууллагын эх сурвалжууд хэлэв. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж буй учраас илүү мэдээлэл өгөх боломжгүйг мөрдөх болон прокурорын байгууллагынхан хэллээ. Тэднийг юуны түрүүнд Эрүүгийн хуулийн 18.3 дугаар зүйлийн татвар төлөхөөс зайлсхийсэн гэх заалтыг үндэслэн шалгаж байгаа юм.

Г.Равжаа

Эх сурвалж: Өнөөдөр сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659405
0 эможи

zochin
2024-10-10 23:50
yum uzeegui odooni darga naryn gadaadadruu zugaalah mongyn beldej ogdog baiguulga
Иргэн
2024-10-10 18:53
Татварын байцаагч нэртэй дарамтлагч нар !!! Бүр даам гарчихсан, ёс суртахуунгүй хогийн новшнууд их байгаа шүү!! Сайн шалга наад нөхдүүдээ!!!
zochin
2024-10-10 14:51
tatvariin baitsaagch nar er ni muu ajillaj bgaa sh de . Dald ediin zasag ih bna. Zahaar duuren tatvaraa nuun daragduuldag hudaldaachid E barimt ugdugui sh de
DR. ADITY
2024-10-10 13:08
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITY
2024-10-10 13:08
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Татварын байцаагч нар татвар төлөхөөс зайлсхийх боломж олгож байгаа
2024-10-10 12:04
ТОМ захууд, барилгын, махны - НӨАТ өгдөггүй. Татварын байцаагч нар сайн ажлаа хийдэгсэн бол НӨАТ ыг бүх захууд хэл амгүй өгөх ёстой. НӨАТ өгөхгүй бол танай захыг хаана гэхэд л асуудал дуусна. Гайхалтай татварын байцаагч нарт НӨАТ авах сонирхол алга даа.
keyboard_arrow_up