ОУ-ын прокурорын холбооны Зүүн Европ, Төв Азийн 10 дахь удаагийн чуулган Монголд зохион байгуулагдахаар боллоо

2024 оны 10 сарын 09

Arslan.mn

Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан тэргүүтэй прокурорын байгууллагын төлөөлөгчид Бүгд Найрамдах Азербайжан Улсын нийслэл Баку хотноо зохион байгуулагдсан Олон Улсын прокуроруудын холбооны 29 дүгээр чуулганд оролцлоо.

“Хууль дээдлэх ёсыг сахин хамгаалахад прокурорын үүрэг” уриан дор зохион байгуулагдсан энэ удаагийн чуулганд 95 орны 470 орчим төлөөлөл, ерөнхий прокурорууд оролцож, дижитал нотлох баримт, хиймэл оюун ухаан, хөрөнгө буцаах болон гэрч, хохирогчийг хамгаалах ажиллагаа, эрүүгийн эрх зүйн тогтолцоо дахь ил тод байдал зэрэг сэдвээр 50 гаруй орны илтгэлийг хэлэлцүүллээ.

Чуулганы үеэр Монгол Улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан Олон Улсын прокуроруудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Роэл Дона, Бүс нутаг хариуцсан зөвлөх Шеназ Музаффер нартай уулзалт хийлээ.

Arslan.mn

Монгол Улсын ерөнхий прокурор олон улсын прокурорын байгууллагуудын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэх чиглэлээр тус холбоотой харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байдгаа онцлон тэмдэглэж, авлигын болон үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх, хууль бус хөрөнгийг буцаах, эрүүгийн хэрэгт эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагааг өргөжүүлэх, бүс нутгийн хамтын ажиллагааг сайжруулах хүрээнд Зүүн Европ, Төв Азийн 10 дахь удаагийн чуулганыг зохион байгуулах орноор Монгол Улс сонгогдсоныг талархан хүлээн авч буйгаа илэрхийлэв.

Олон Улсын прокуроруудын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Роэл Дона 2025 оны Зүүн Европ, Төв Азийн 10 дахь удаагийн чуулганыг Монгол Улс зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлж, бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оруулж буй Монголын Улсын прокурорын байгууллагын хувь нэмрийг өндрөөр үнэлж, хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659389
0 эможи

УЕПГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up