ЦЕГ : “Саналаа өглөө“ гээд стори хийх, дурсгал болгох зорилгоор “САНАЛЫН ХУУДАС“-ны зургийг дарвал хуулийн хариуцлага хүлээнэ

2024 оны 10 сарын 09

Arslan.mn

Цагдаагийн байгууллагаас орон нутгийн ээлжит сонгуультай холбоотой гэмт хэрэг, зөрчил, түүний шийдвэрлэлт болон цаг үеийн бусад асуудлаар хэвлэлийн хурал зохион байгуулав. 

ЦЕГ-ын Зөрчлийн хэрэг бүртгэх албаны чиглэлийн ахлах байцаагч Э.Саруул " Өнөөдөр буюу 2024 оны аравдугаар сарын 9-ний 00:00 цагт сонгуулийн сурталчилгааны үйл ажиллагаа дуусаж байгаа.

Тиймээс өнөөдөр 00:00 цагаас хойш ямар нэгэн хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан үйлдэл гарвал хууль зөрчсөн асуудал гэдгийг сонгуулийн сурталчилгаа явуулж байгаа эрх бүхий ажилтнууд анхаарах хэрэгтэй.

Сонгуулийн үеэр иргэд юунд анхаарах вэ?

  • Сонгуулийн санал авах байрнаас саналын хуудас авч гарсан.
  • Саналын хуудасны зураг дарсан.
  • Саналын хуудсанд зориулалтын бус үзгээр санал тэмдэглэсэн бол Зөрчлийн тухай хуулийн 17.1 дүгээр зүйл 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 10 сая төгрөгөөр торгох санкцитай байдаг.

Иргэд энэ асуудалд хууль эрх зүйн мэдлэг дутмаг, мэдээлэлгүйн улмаас сонгуулиа өглөө гэж стори хийдэг, өөртөө дурсгал болгож байна хэмээн зураг хөрөг дардаг үйлдэл нь хууль зөрчиж буй асуудал.

Үүнийг хуулиар хориглоод зохицуулчихсан байдаг.

Санал авах өдөр, саналын урд өдөр, санал авах өдрийн дараа буюу гурван өдөр архи, согтууруулах ундааны зүйлээр үйлчлэх, худалдан борлуулахыг хуулиар хориглосон зохицуулалтай байдаг.

Иймд 2024 оны аравдугаар сарын 10, 11, 12-нд архи, согтууруулах ундааны зүйл худалдан борлуулахгүй гэдгийг мэдээлье" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659386
1 эможи

keyboard_arrow_up