Маргааш Гандантэгчэнлин хийдэд майдар эргэнэ

2024 оны 10 сарын 09

Arslan.mn

Намрын адаг сарын шинийн 7-нд буюу аравдугаар сарын 10-нд Майдар эргэх ёслол болох талаар Гандантэгчэнлин хийдээс мэдээллээ.

Майдар гэдэг нь эртний Энэтхэгийн санскрит хэлний “мадри” буюу асрах, хайрлан энэрэх гэсэн үг ажээ. Утгын хувьд асрах хайрлах сэтгэл буюу зөвхөн өөртөө хайртай байх бус өөрөөсөө илүүтэй бусдыг асран халамжилж, зовж зүдэрсэн хүнд туслах улмаар эх болсон зургаан зүйл, хамаг амьтныг амгалан жаргалантай байлгах өндөр их хариуцлагын нэр ажээ.

Их майдар бурхан гэдэг нь бусдыг хайрлан энэрэх үлэмж зорилго, сэтгэл өвөрлөсөн дээд төрөлхтөн буюу ялгуусан бурхад, их бодисадва нарын нэг ажээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
659384
0 эможи

keyboard_arrow_up