ШУУРХАЙ: Blue sky зочид буудалд тарваган тахлын гоц халдвар илэрч, хорио цээрийн ДЭГЛЭМ тогтоолоо
2024 оны 10 сарын 08
Нийслэлд тарваган тахлын сэжигтэй тохиолдол илэрсэн байж болзошгүй байна. Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт байрлах BLUE SKY -ийн барилгад тарвага үлдээсэн байна гэх дуудлага мэдээллээр цагдаагийн хамгаалалт гарч байгааг бид шууд дамжуулан үзүүлж байна.
Энэ талаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвөөс тодруулахад “Тарваган тахал биш тарвага (тулам) үлдээсэн байх магадлалтай гэсэн дуудлага ирсэн тул манай баг “Blue Sky” зочид буудалд очиж шалгалтыг эхлүүлж байна” гэв.
Харин ЦЕГ-аас “Цагдаагийн байгууллагад өнөөдөр 15:50 цагт дуудлага ирсэн. Цагдаагийн байгууллагаас хамгаалалтын үйл ажиллагаанд оролцож байна" гэж мэдээллээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
659370
1 эможи
Зочин
2024-10-09 10:00
Мэрэгч амьтан идэх ямар хэрэгтэй байдаг юм болоо. Өчнөөн таван хошуу малын мах нь байхад.
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс