Нөхөртөө зодуулсны улмаас эмэгтэй амь насаа алдсан ХАРАМСАЛТАЙ хэрэг гарчээ
Нөхөртөө зодуулсны улмаас эмэгтэй амь насаа алдсан ХАРАМСАЛТАЙ хэрэг гарчээ.
Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ оны аравдугаар сарын 03-ны өдөр "Нөхөртөө зодуулж гэмтсэн эмэгтэй ГССҮТ-н хүлээн авах тасагт ирээд нас барлаа” гэх дуудлага мэдээлэл ирсэн байна. Тухайн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн байгууллагаас шалгахад, 38 настай эмэгтэй Н-ийг нөхөр болох 40 настай Э нь зодсон аж.
Улмаар зодуулсан эхнэр нь ГССҮТ-д хүргэгдэн очсон ч шархаа даалгүй нас барсан байжээ.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад " 38 настай эмэгтэй Н нь зодуулж хөхөрсөн шархтай ГССҮТ-д хүргэгдэж ирээд нас барсан нь тогтоогдсон. Одоогоор тус хэргийн талаарх мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй" гэв.
Тус хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.